Хуудас

2010/12/11

Монголчуудад дэлхий итгэж байна Одоо бидэнд ёсзүйтэй ажиллах л үлдлээ.

Саяхан Хонгконгийн бирж дээр ER өөрийн IPO өө MMC нэрээр гаргаад одоогоор тун амжилттай явж байтал Хүннү коал Австралийн бирж дээр хамгийн амжилттай IPO хийсэн компанаар тодроод бас тун удаагүй байтал "Харанга реосурс" амжилтын харанга дэлдэн анхдагч зах зээлд 125 сая ширхэг хувьцаагаа A$ 20 центээр үнэлэн гаргажээ. Хувьцааны нээлтийн ханш буюу анхны арилжаа 54 центээр эхэлсэн гэнэ шүү Арилжааны эхний өдөр хувьцааны ханш хамгийн дээд үедээ 56 цент хүрчээ. Энэ өдөр хоёрдогч зах зээл дээр нийтдээ 8,028,274 ширхэг хувьцаа дөрвөн цагийн турш арилжаалагдсан байна. Арилжааны нийт дүн нь A$4,218,550.10 гэсэн үзүүлэлттэйгээр нэгж хувьцаа 53.5 центээр хаагджээ.Өссөн хувиар 167.5, хамгийн өндөртөө 180 хувиар өссөн нь сүүлийн жилүүдэд дэлхийд байгаагүй өндөр үзүүлэлттэй нээлтийн өдөр боллоо гэсэн үнэлгээг биржийн мэргэжилтнүүдээс авсан байна. Энэ нь 20 центээр бодоход A$37.4 сая долларын үнэлгээтэй компани нэг өдрийн дотор A$99.9 саяын зах зээлийн үнэлгээтэй хувьцаат компани болон төрж байгаа хэрэг юм. 8 сая гаруй ширхэг хувьцаа арилжаанд орсон нь маш амжилттай IPO гэж Австралийн хөрөнгийн биржийн захирлууд Haranga Resources-ийн төлөөлөгчдөд баяр хүргэсэн байна гэж тэмдэглэсэн байхын. Миний бодоход дэлхийн томоохон биржүүдэд Монголчуудын хувьд гараа нилээдгүй сайн байгаа шууд анзаарагдаж байна. Одоо бидэнд улс орныхоо хэтийн төлөвийг зөв үнэлэж макро эдийн засгийн бодлого төдийгүй, иргэдийн сэтгэлгээнийхээ түвшинд хүртэл ёсзүйтэй ажиллаж чадах аваас хөгжлийн алтан босго нилээд дөхсөн санагдаж байна. Мэдээж өөдрөг оптимист талаасаа л бодох хэрэгтэй энэ бол бас л чухал сэтгэлгээ гэж бодож байна. Ёр бол хөрөнгийн зах зээлд ажиллах гэдэг нь цэвэр итгэлцэл тэр дундаа ёс зүй л байдаг гэж БАГШ маань хэлдэг байсан. Энэ утга мөн чанараа алдвал дамын наймаа, захаас ялгагдах шинж байхгүй лдээ. Манай компаниуд ингэж амжилттай явж байгаа дээр бид дотоодынхоо хөрөнгийн зах зээлийг хөл дээр нь босгох хэрэгтэй байна. Мэдээж яаж хөгжүүлэх вэ? Байшин барилга, дотор нь сууж байгаа нөхдүүдийг менежментийн ч юм уу маанагийн ч юм уу хувьчлалаар хувьчилсанаар дэвшил гарна гэдэг тун эргэлзээтэй. Гол нь иргэдийн хүлээлт, тэдний ойлголт, ухамсар сэтгэлзүй, эдийн засгийн байдалаас шууд хамааралтай болчоод байгаа нь л хэргийн учир болов уу. Жишээлбэл бидний хийсэн судалгаанаас дараахь санал зөвлөмжийг гаргаж тавьсан юм.
1. Давхар листингийн хөгжлийг Хөгжүүлэх, биржүүдийн хамтын үйл ажиллагааг арга замыг
судлах. Ялангуяа Хонгконг, Австрали, Шанхай, Солонгосын биржүүдэд
2. Дотоодын аж ахуйн нэгжийн дийлэнхи нь цар хүрээний хувьд жижиг хэвээр, гадаад
санхүүжилтийн ихэнхи нь цөөн тооны томоохон гадаадын хөрөнгө оруулагчдаар
хязгаарлаж байна.
3. Байгууллагаархи хөрөнгө оруулагч нарын эрхзүйн болон эдийн засгийн орчин:
Жишээлбэл Кастодианы асуудал
4. Аж ахуй нэгж компаны зэрэглэлийн байдал түүний шинжилгээ, мэдээлэлийн тархац(Энэ
чиглэлээр судалгаа боловсруулж байна.)
5. Дунд болон урт хугацааны засгийн газрын буюу түүнтэй тэнцэхүйц өндөр чанартай бондын өгөөжийн муруйг тодорхойлох, хөгжүүлэхээр төлөвлөсөн орон сууцны зээлээр барьцаалсан үнэт цаасны зах зээл нь энэхүү өгөөжийн муруйг тодорхойлоходхамгийн тохиромжтой бенчмарк болно.(Дэлхийн банкны илтгэлд дурдагдсан.)[1]
6. Саалиа бэлдэхээс саваа бэлд буюу арилжаа огцом тэлэх нөхцлийг хангах зорилгоор Үнэт цаасны клирингийн төв болон Төвлөрсөн Хадгаламжийн төвийн үйл ажиллагаа явуулах чадамжийг нэмэгдүүлэх
7. Эцэст нь зүгээр л ёс зүй бас дахин ёс зүй

Юутай ч хөгжлийн бараа бидэнд харагдсан гэдэгт би итгэлтэй байгаа тэрхүү хөгжилд зөв суурьтай хүрэхэд эдийн засгийн алсын хараатай, тогтвортой бодлого төдийгүй иргэдийн , төрийн ёс зүй хамгийн ихээр нөлөөтэй байна.

Монголчуудад дэлхий итгэж байна Одоо бидэнд ёсзүйтэй ажиллах л үлдлээ.





[1] Жич: Энд хувийн секторыг шахан гаргах үзэгдэл явагдах уу миний бодлоор бол орон сууцны үнэтэй холбоотой учраас харьцангуй үзүүлэлт гэж ойлгож байна. Суд