Хуудас

2010/12/03

Сурна гэдэг урахын нэр мөн үү

Оюутнуудын дунд зохиогдох том жижиг эрдэм шинжилгээний хурлуудын тоо олширчээ. Намайг бага байхад(2-3 жилийн өмнөх) одоогийнхоос арай цөөхөн болдог байсан санагдана. Хурлын тоо ихсэж хүүхдийн идэвхи буурч байгаа гэсэн сөрөг үр дүгнэлтийг миний бие хийж сууна. Нөгөө талаас судалгааны чанарын асуудалыг бас ихээр тавих шаардлагатай юм болов уу!!. Шинжлэх ухаан өөрөө хатуу мөн чанар дээр үндэслэгдсэн байдаг гэж Манай багш маань хэлсэн юм. Худал зүйлийг шинжлэх ухаанаар нотлох эсвэл худал үр дүнг зарлах нь ямар л байдаг бол. Судалгааны ажил хийх гол зорилго бол миний бодлоор өөрийн мэдлэг муутайгаа мэдэрч цаашид үр дүнтэй зүйлийг хийх сувгийг олдогт оршдог болов уу. Судалгааны ажил хийж сурсанаар ёстой л урж өгөх тийм чадамж боломжийг өгдөг гэж зарим хүмүүс үзээд байгаа нь ямар л бол.