Хуудас

2010/12/24

Ажлын эхний гараа

Би их сургуульд ороогүй бол одоо хаана лааз өшиглөж явааг бүү мэд гэхдээ ямар ч байсан өдийд бол 500 мянгаас дээш цалинтай, машинтай saysii маягийн нөхөр байх болов уудаа(яг ний нуугүй хэлэхэд би өөртөө их итгэлтэй хүүхэд байсан учраас дээрхи зүйлд хүрсэн байх болов уу гэж санаж л байгаан). Гэтэл их сургууль гэдэг тогоонд чанагдаад дээрхийн аль ч байдаггүй нэг ногоон куртиктэй нөхөр л одоогийн байдлаар явж байна даа. (Нэг зүйлийг сануулахад нээг их мөнгө төгрөг машины амбицтай хүн гэж бодох вий гол нь алдагдсан боломжийн өртгөө тоон болон харьцуулсан утгаар л гаргаж байгаа санаа л тэр)
Иймээс ажлын эхний гараагаа хаанаас аль цэгээс эхлэх вэ гэсэн бодлын үндэсийг Мөөгий тавьсанаар бодож гарч байна даа. Уул нь ч 3-4 н бодсон газар ч байна лдаа харин skill or ability дутахын биш байгаа гэсэн зовнил төрөөд байдаг. Гэхдээ ямарч байсан ажил дээр гарахад зайлшгүй үндсэн аксиомуудыг эхнээс аваад сурч байгаа "хамгийн гол баримтлах зүйл бол шударга ёсзүйтэй ажиллаж хамт олонч байхыг их хүсэж байна. Дараагийн ээлжинд энэ албан бичиг боловсруулах чадвар гээчийг эзэмших өрнүүн их хүсэл байгаа даанч жоохон замбараагүй бичээд сурсанаас болж хурдан засарч өгөхгүй л байна(Гэхдээ нэг үеэ бодвол ахисан шүү). 3-рт өөрийгөө хөгжүүлэх боломжуудыг цаг хугацаатайгаар гаргаж сурах ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, гээд байвал өнөөдөр дуусахгүйн байна лээ. Яагаад заавал ажлын эхний гараа чухал гэж миний бодлоор бол "гараа сайн бол бариа сайн "гэдэг логикыг баримтлаад богино хугацаанд өөрийгөө нээн илрүүлж, танин мэдэх явдалтай уялдаж байгаан. Ялангуяа эдийн засаг, санхүүгийн мэргэжил эзэмшиж байгаа учир бодол холтой, хөл хэл хурдан, түүнээс дутахгүй мэдрэмжтэй байх нь ихээхэн чухал байх шүү. Ямар ч байсан анхны алхамаа зөв гишгэхсэн дээ. Мөн үү