Хуудас

2010/12/21

Төсөөлөл бол мэдлэгээс ч хүчтэй эд

Эдийн засгийн ухаанд суралцана гэдэг хамгийн өргөнөөс гүн агаад учир утга руу умбаж буй төсөөлөл юм шиг. Сайтар суралцсаны эцэст хамгийн энгийн үзлээс харах нь хамгийн өргөн гүн утга руу хязгааргүй тэмүүлдэг гэж ухаантанууд үздэг ажгуу. Эйнштейн нэгэн удаа хэлэхдээ: Төсөөлөл дотор бүгд бий. Энэ бол ирээдүйн одоо цаг юм. Төсөөлөл бол мэдлэгээс ч илүү чухал шүү.” гэсэн гэдэг. Миний хувьд энэ амьдралын төсөөлөлөө сайтар боловсруулж бодит биелэл болгох их үйлсийн аяны эхэнд л явж байна, одоо энэ замд хэрэгцээтэй хүнсээ(санхүүгийн мэргэжилээ) базааж л байна. Уул нь энэ замналд биед тээргүй чанартай боловсронгуй хүнс л хамгийн хэрэгтэй байна гэтэл ихээхэн ач холбогдол багатай ихээхэн хүнд зүйлсийг л цуглуулаад байх шиг. би бодитой төсөөлж сурч байгаа би төсөөлөхийг мэрийж байгаа. Би төсөөлж л байна. Санхүүгийн цонхоор төсөөлж түүнийгээ амьдрал дээрээ харж чаддаг хүмүүс ихэнхи нь амьдралд амжилттай, идэвхитэй аж төрдөгийг харж байна. Төсөөлөл...