Хуудас

2010/12/26

Дүнгээр хөөцөлдөх нь

Сүүлийн үед энэ дүнгээр хөөцөлдөх асуудал ойр хавьд ихээхэн тохиолдоод байгаа учраас л энэ сэдвийг нйитэлж байгаан. Дүнгийн тухай урьд нь нэг удаа дурьдаж байсан санагдана. Мэдээж би муу дүн ав гэж суртал хийхгүй лдээ гэхдээ дүнгийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй байхаа тэгээд дараа нь тэр дүнгээ хөөцөлдвөл ч. Гэхдээ мөн чанарыг ойлговол бараг хөөцөлдөхгүй биздээ. Дүн бол тухайн хичээл(эсвэл тухайн зүйл)-д өгсөн тэр багшийн үнэлгээ болохоос хувь заяан дээр нь тамга шиг дарсан толбо биш мэдээж богино хугацаанд үр ашигтай урт хугацаанд үр ашиггүйн ч хаашаа юм гэхдээ ихээхэн ач тус өндөр л лав биш. Хамгийн гол нь тэр өөрийн хүсээд байгаа дүнгээ авахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй болохоос биш багшаас гуйх нь оновчгүй биз. Заримдаа доод курсын дүү нар, зарим найз нартайгаа ярихаар надаас өмнө жилийн хэрэглэж байсан хичээлийн материал, бэлэн хийсэн эссэ, шалгалтын цааснуудыг асуух юм. Яах нь вэ гэхлээр дараа семистэрээс хичээлийг жинхэнэ утгаар нь хийнэ гол нь надад эхлээд жоохон туслаадах гэх маягтай. Гэтэл дараа семистер нь за арай л барахгүйн байна багшаас л гуйхаас арай ч "C" нь ч юу юм бэ гэх юм. Болохгүй бол унанадаа гээд зарим нь хээв нэг авна шүү. Миний бодлоор энэ бол хүүхдүүдийн сэтгэлгээнд суусан гажиг бөгөөд ажил дээр гарахаараа энэ гажиг мөнгө болвол ч юун тэр ажил мөн хэцүү байдал руу шилжинэ дээ. Нөгөө талаас нийгэм маань дүнг ихээхэн хайрладаг болохоор бид дүнд хайртай байдын болов уу. Манай аав ээжийн үеийнхэн(1950-60аад оныхон) бол яг тэр соц тогоонд чанагдаад ОНЦ-ууд бол үргэлж манлайлагчид ОНЦ бас дахин ОНЦ. Ямар сайндаа л манай ээж намайг судалгааны уралдаанд орохоор чиний дүнд ч наад зүйл чинь хэр нөлөөтэйн гэдийн. За дараагийн буюу 70-аад оныхон Одоо зах зээл дээр ид бужигнуулж байгаа нийгмийн төлөөлөл эд нэр ч яг залуу байхдаа тэр шилжилтийн үе гээчийг үзчихсэн ДҮН, Мөнгө 2-ийг жинхэнэ мэдэрсэн нөхдүүд яг үнэнийг хэлэхэд ёсзүйгүй талдаа худалдан авах хандлага дээр суурилдаг гэхүү дээ. За миний хуваалтаар үлдсэн буюу хувьсгалын дараах нөхдүүд за миний үеийнхэн гэхүү дээ. Бид дүнгээр лоозогнохгүй байх харьцангуй боломжтой нийгмийн хэсэг лдээ гэхдээ биднийг үнэлж цэгнэдэг хэсэг маань дүнгээр лоозогногчид байгаа учраас бидний ихэнхи маань дүнг хайрлах нь ихсээд байна. Бодит чадварын эрэл бол хамгийн чухал шүү. Миний ойлгодог бодит чадвар нээх том биш ээ MS-XLS-ыг тодорхой түвшинд хэрэглэдэг мэдээлэл цуглуулах сувгуудыг өргөн хүрээнд мэддэг, албан бичиг боловсруулдаг гэх мэт бол эхний ээлжинд дүнгээс хавьгүй чухал бодит чадварууд. Эцэст нь хэлэхэд дүнгийн асуудал нийгэмд(магадгүй заавал дүн гэдэг утгаар илрэх албагүй) яршиг төвөг удаад байна шүү. Дүн бол нэг үзүүлэлт бол мөн гэхдээ чухлын тоонд бол орохгүй тиймээс өөрийн чухал гэсэн зүйлээ бодитойгоор олох нь чухал. Ким Ү Жүний хэлсэнээр " Хорвоо дэлхий уужим, Хийх ажил их байна" даа мөн үү.