Хуудас

2010/12/16

Урт хугацаанд хийх зүйлсээ богино хугацаанд төлөвлөхсөн

Хүн өөрийгөө мэдрэх боломж хэр байдаг тухай би сүүлийн үед бодох боллоо. Ер нь энэ орчлон дээр абсолют юм гэдэг ихээхэн цөөхөн мэт санагдаж байна. Яагаад ийм гутарнги зүйлийн тухай ярих болов гэсэн асуулт байж болно лдоо. Хамгийн гол нь өөрийн мөн чанарыг нээн илрүүлэхэд олон зүйл садаа болж байгаад л хэргийн мөн чанар байгаа болов уу. Их сургуульд орлоо удахгүй төгсөх юм шиг л байна гэтэл мэдсэн зүйлсийн жин хэмжээ бага төдийгүй өөрийн итгэл итгэлцэлийн уг чанараа мэдрэхэд яавч хүрэлцэхүйн байна. Эдийн засгийн үзэгдлийг судлана гэдэг явж явж хүний үйл хөдлөлийг мэдрэх явдал л болдог гэж Роберт Шиллерийн үгийн санааг одооноос л жоохон ойлгох гээд байх шиг. Сайн санхүүч болох хэрэгтэйн байна гэсэн бодол Анх Их сургуулийн хуваарийг сонгосон цагаасаа өдийг хүртэл л бодож байна цаашид ч гэсэн бодох л байх гэхдээ дан ганц бодсон эсвэл тэрхүү зүйлийн төлөө хангалттай сайн хөдөлмөрлөж чадахгүй байгаагаас хамаараад урт хугацааны төлөвлөгөөгөө богино хугацаанд гаргаж чадахгүй л байна.