Хуудас

2010/12/13

"МУИС-ЭЗС" VS "СЭЗДС " VS "PECULIAR"

Манайхан Санхүү Эдийн засаг МУИС-Эдийн засаг 2-г уралдуулж аль нь илүү вэ зэргээр сорих явдал миний нүдэн дээр олон удаа гарч байлаа. Эдийн засгийн сургууль бол улсын сургууль тэр дундаа National шүү дээ гэх эсвэл СЭЗДС бол хувийн, яг энэ чиглэлээрээ дагнасан харьцангуй менежмент сайтай гэх нь ч бий. Ерөндөө бол 2-уулаа сайн байх нь манай нийгэмд хэрэгтэй л дээ. Эдийн засгийн чиглэлээр явагддаг томоохон уралдаан тэмцээн, судалгааны ажил, эрдэм шинжилгээний хурлуудад энэ 2 сургуулиас тэргүүн дэд байрыг нь авах олонтоо харагддаг. Гэхдээ тэнд сургууль хоорондын өрсөлдөөн биш харин хувь хүн хоорондын өрсөлдөөн явагдаж байгааг сайтар анзаарах нь чухал зүйл. Ахисан түвшний судалгаа хийх мэдээлэл, чадварыг багш нар, сургуулиас өгөх нь юу л бол. Надад МБ-ны нэг дарга ах яриж байсан түүний хэлсэнээр Сүүлийн үед дээрхи 2 сургуулийг төгсөж байгаа залуучуудын мэдлэгийн түвшин болоод хувийн зохион байгуулалт үнэхээр муудсан магадгүй сургалт байх гэхдээ үүнд орчин ихээр нөлөөлөөд байх шиг байна гэсэн шүү. Тэхээр орчин бүрдээгүйгээс сэтгэлгээний хувьд хямрал бий болж байна гэсэн нэг дүгнэлт гарч ирлээ. Нөгөө талаас Дүнгийн ТӨЛӨӨ сургалтын орчинг бүрдүүлэх хандлага ажиглагдаад байх шиг байна. ДҮН бас дахин ДҮН. Ялангуяа дүнгээс болж хүн чанараа гээх тохиолдолууд миний нүдэн дээр олон удаа давтагдаад байдаг. Дүн бол ямар нэг талаасаа үнэлгээ, индикатор гэхдээ бол абсолютны үзүүлэлт бол биш. Гэтэл багш нар, ээж аав, найз нөхөд гэх мэт хүрээлэн байгаа орчины хүмүүс нь энэхүү үзүүлэлтийг голчилдог хэвийн биш үзэл баримтлалтай байдаг. Хувь хүний чадавхийг голчилдог орчин Монголд бүрэлдэн тогтох хөврөл явагдаж байна, энэ бол үнэхээр сайшаалтай. Өнгөрсөн жил Худалдаа Хөгжлийн Банканд орох хүсэлтэй залуусыг anket бөглүүлэхдээ ямар албан тушаал сонирхож байгааг нь бичүүлсэн бөгөөд яг тэр ажилд нь тохирохуйц шалгалтаар дүгнэж тэр албан тушаалд нь авсан гэж байна лээ. Гэхдээ харамсалтай нь ихэнхи нь тэнцээгүй гэсэн лдээ. Эндээс харахад сайн мэргэжилтэн(<Өөрийгөө үнэлдэг, Бусдаар үнэлүүлж чаддаг, Амбицтай хандаж чаддаг, Хамгийн гол нь бусдыг хүндэлж чаддаг>) болохын төлөө бус сайн дүнтэн болохын төлөө суралцаад байдаг оюунтанууд болжээ. Сайн сурах бидний зорилго мөн гэхдээ эцсийн моментуудад хэрэг болох зүйлсийг сайна сурах нь л эцсийн зорилго байх болов уу!!. Одоо эхлэсэн яриандаа буцаад орвол "МУИС-ЭЗС" VS "СЭЗДС "гэдэг асуулт ямар ч утгагүй болох нь харагдаж байгаа бөгөөд гагцхүү хувь хүний чадавхи түүнийгээ хэр сайн дайчилсанаас л хамаарах ёстой.