Хуудас

2010/12/18

Үүсгэл орчин (Нийгмийн сүлжээ)

Сошиал медиа гэх ойлголтийг нийгмийн сүлжээ гэдэг орчуулга нь надад илүү дээр санагдаад байна. Ер нь мэдээллийн гэж нэрлэгдэх өнөө үед нийгмийн сүлжээ нь шинээр гарч ирж буй цоо шинэ Вертуал орон зай бөгөөд миний онолоор бол "үүсгэл орчин" хэмээн нэрлэж болохоор санагдаж байгаан. Учир нь энэ орон зайд зарим нэг хүний илрээд байдаггүй нуугдмал төрөлхийн зан ааш нь зарим нэг талаар илэрдэг бөгөөд түүнийгээ нийгмийн сүлжээ хэлбэр лүү хөрвүүлж буй учир "үүсгэл орчин" гэж нэрлэх нь зохистой мэт. Эндээс одоо эдийн засагт энэ үүсгэл орчин хэрхэн нөлөөлдөг талаар бодоод л байна. Эдийн засгийн акул хөрөнгө оруулалтын "гуру" Warren Buffett -аар эдийн засгийн царыг жигнэж байсан бол одоо Facebook-г үндэслэгч Марк Цукерберг гэх залуугаар эдийн засаг цусаа сэлбэж түүний үйл хөдлөлийг хянамгай ажиглах боллоо. Эндээс юу дүгнэх вэ гэвэл эдийн засаг дараачийн алхамаа эргэл буцалтгүйгээр хийж эхэллээ. Бид ч гэсэн энэ үүсгэл орчинд зохицох боломж байгаа л байх, гэхдээ гол нь MIND лдаа.