Хуудас

2012/01/12

Санхүүгийн Англи Хэлний Хөтөлбөр – 2012


Америк Соёл Мэдээллийн Төвөөс санхүүгийн англи хэлний хөтөлбөрийг 2012 оны 1-р сарын 21-нээс 4-р сарын 21-ний хооронд явуулах гэж байна. Санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн багш нар болон мэргэжилтнүүдэд санхүүгийн англи хэлний мэдлэгээ сайжруулахад нь энэхүү хөтөлбөрийг Далхсүрэнгийн Төмөрбат санаачлан боловсруулсан бөгөөд хичээлийг өөрийн биеэр заах юм.




Хөтөлбөрийн үндсэн онцлог нь:
АНУ-ын их сургуулиудад үздэг мэргэжлийн сурах бичгүүд, томоохон сэтгүүл болон олон улсын нэр хүнд бүхий Блүүмберг компанийн ярилцлага болон мэдээллээс иш татаж сонсох, ярих, орчуулах болон дүрмийн дадлыг заана.

Хөтөлбөрийн дараах чиглэлээр заана
Бид хөтөлбөрийн үндсэн агуулгыг жил бүр 100% шинэчилдэг. Энэ удаагын хөтөлбөртөө компанийн санхүүд гарч буй сүүлийн үеийн чиг хандлагуудыг 9 багц сэдвүүдээр тусгалаа:

Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа
Үнэт цаасыг олон нийтэд анх удаа санал болгох
Үнэт цаасны үүсмэл хэрэгсэлүүд
Багцын онол
Санхүүгийн зан төлөв
Компани хоорондын нэгдэл, худалдан авалт ба хяналт
Биржийн хувьцаа
Алтны хөрөнгө оруулалт
Хеджингийн хэрэгслүүд
Олон улсын санхүүгийн зах зээл ба Монголын хөрөнгө оруулалтын орчин

Сургалтын дэлгэрэнгүй төлөвлөгөөтэй Америк Соёл Мэдээллийн төвд ирж танилцана уу.

Сургалтанд хамрагдах
хувилбар:

Энэхүү хөтөлбөр нь суралцагчидаас англи хэлийг ахисан түвшинд шаардах болов ч сургалтын заах аргачлал болон агуулгыг тухайн
суралцагчдын түвшинд нь тохируулах тул бүртгүүлэх үедээ түвшингээ тогтоолгуулж ангиа сонгоно.
Бямба гариг бүрийн 11 болон 13 цагт 90 минутаар нийт 3 сарын турш нийт 28 цаг хичээллэнэ.
11.00 цагын анги нь анхан шатаас дээш түвшинд судалсан суралцагчидад тохиромжтой.
13.00 цагын анги нь дунд болон түүнээс дээш түвшний суралцагчидад тохиромжтой.

Хугацаа
Энэхүү хөтөлбөр нь 14 хичээл,тус бүр 90 минутаар, нийт 28 цаг хичээллэнэ.
2012 оны 1-р сарын 21 - 4-р сарын 21 хүртэл үргэлжилнэ.
Бямба гариг бүрт 11-12.30 болон 13.00-14.30 хооронд хичээллэнэ.


Бүртгүүлэхдээ:
2012 он 1-р сарын
11-нээс эхлэн Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатор хотын төв номын санд байрлах Америк Соёл Мэдээллийн Төвд дараах ажлын цагуудад ирж бүртгүүлнэ:

Даваа:
90:00 - 18:30
Мягмар-Пүрэв: 9:00 - 19:30
Баасан- Бямба: 10:00 - 18:30

Хаяг:
Улаанбаатар -
28, Сөүлийн гудамж -7,
Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит Улаанбатар хотын төв номын сан
Америк Соёл Мэдээллийн Төв
Цахим хаяг: pl.ub.gov.mn
Цахим шуудан: ac_mongolia@yahoo.com
Утас: 967-11-70115703
Нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол дараах хаягаар хандана уу:
Мөнхбилгүүн: 88115413





Хичээлийн агуулга
Хичээл  
Үгийн сан ба дасгал ажил
Сонсох ба ярих дадал
Орчуулга
Эх сурвалж
Хугацаа   
1
Олон улсын санхүүгийн зах зээл – 1
Дэлхийн санхүүгийн зах зээлийн индекс
Хувьцаа
Таваар
Валют
Хүү ба бонд
Биржийн хувьцаа
Хамтын сангуудтай холбоотой мэдээ, ярилцлага
Хувьцаа
Таваар
Валют
Хүү ба бонд
Биржийн хувьцаа
Хамтын сангуудын талаарх мэдээ, ярилцлага
Блүүмберг
 2012 оны 1-р сарын 21
2
Олон улсын санхүүгийн зах зээл - 2


Хэлбэлзэлтэй үеийн дэлхийн эдийн засгийн тойм
Нью-Йоркийн их сургуулийн профессор Ноуриел Роубини
2011 он 9-р сарын 6
2012 оны 1-р сарын 28
3
Үнэт цаасыг зах зээлд анх удаа арилжаалах – 1
Үнэт цаасыг зах зээлд анх удаа арилжаалахтай холбоотой гол үгийн сангууд



Лондонгын Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах
Лондонгын Хөрөнгийн бирж 2010
2012 оны 2-р сарын 04
4
Үнэт цаасыг зах зээлд анх удаа арилжаалах – 2
Үнэт цаасыг зах зээлд анх удаа арилжаалахтай холбоотой гол үгийн сангууд
Төслийг анх удаа санхүүжүүлэхэд тулгарч байдаг бэрхшээлүүд

Лондонгын Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалах
Лондонгын Хөрөнгийн бирж 2010
2012 оны 2-р сарын 11

5
Үнэт цаасны үүсмэл хэрэгслүүд

Блак, Шолес ба Мертоны опшиний үнэлгээний загвар
Валютын фьючерсийн зах зээл дээр аз туршин, дамлах нь: ийм үйл явц нь спот ханшийн зах зээлд хариу үйлдэл үзүүлдэг үү?
2009 оны 9-р сар
Aaron Tornell Лос Анжелосын Калифорний их

  Chunming Yuan
Мариландын их сургууль
2012 оны 2-р сарын 18
6
Санхүүгийн зан төлөв


Санхүүгийн зан төлөвийн талаарх судалгаа: хөрөнгө оруулагчиййн судалгаа
Санхүү эдийн засгийн ухааны гарын авлага 2003 Elsevier Science B.V
Nicolas Barberis,
Richard Thaler
Чикагогын их сургууль
 2012 оны 2-р сарын 25
7
Эрсдэлтэй активаас багц бүрдүүлэх нь


Үр ашигтай багц бүрдүүлэх нь  
Frank J.Fabozzi, Harry M.Markowitz
Хөрөнгө оруулалтын менежментийн онол ба практикийн гарын авлага
John Wiley & Sons, Inc
2012 оны 3-р сарын 3
8
Алтны зах зээл


Нөөц активын менежментэд алтны ач холбогдол
Дэлхийн алтны зөвлөл
2011
2012 оны 3-р сарын 10
9
Хөрөнгө оруулагчтай харилцах харилцаа

Хөрөнгө оруулагчтай харилцах стратегийг боловсруулахад судалдаг гол зарчмууд ба шилдэг туршлагуудтай танилцах замаар компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг бүлгээрээ хэлэлцэх
Хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа: практик зөвлөмж
Лондонгын хөрөнгийн бирж 2010 оны 3-р сар
2012 оны 3-р сарын 17
10
Компанийн нэгдэл ба худалдан авалт, хяналтын зах зээл
Компанийн нэгдэл ба худалдан авалт, хяналтын зах зээлийн гол үгийн сангууд
Компанийн нэгдэлтэй холбоотой бодлого
Нэгдлийн тактикууд
Brealey, Myers and Marcus Компанийн санхүүгийн үндэс 2007 McGraw-Hill Irwin
2012 оны 3-р сарын 24
11
Хеджинг


Хүүгийн мэдрэмжийг тооцоолох нь
Хедже харьцааг тооцоолох нь

Siddhartha Jha
Хүүгийн зах зээл: тогтмол өгөөжтэй үнэт цаасанд ашиглах нь  
Wiley Trading 2011
2012 оны 3-р сарын 31
12
Биржийн хувьцаа


Биржийн хувьцааны тухай: давуу тал маш их
Экономист 2011 оны 6-р сарын 25-7-р сарын 1
2012 оны 4-р сарын 7
13
Монголын хөрөнгө оруулалтын орчин  -1

Монголын макроэдийн засгийн орчны талаар бүлгээр хэлэлцэх


2012 оны 4-р сарын 14
14
Монголын хөрөнгө оруулалтын орчин  – 2


Монголын хөрөнгийн зах зээлийн орчны талаарх мэдээллийг англируу орчуулах

 2012 оны 4-р сарын 21