Хуудас

2012/01/15

Чадамж

Ихэнхи мэргэн сургааль зөвлөмжид өөртөө тохирсон зорилтыг дэвшүүлж түүндээ шантаралгүй тууштай хөдөлмөрлөх тухай өгүүлдэг. Үүний цаана орших гол санааг товчхон тэгээд нэг үгээр хэлбэл "чадамж" юм. Чадамжгүй зүйлийн тухай Монголчууд өгүүлэхдээ Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, Ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэж өөрсдийн уламжлалт мал аж ахуйтайгаа холбон оновчтой томьёолсон нь ч бий.

Улс орны чадамжыг тодорхойлохдоо ихэнхи тохиолдолд "ТҮҮХ"-н хэсгээр төлөөлүүлэн үзэх нь элбэг. Хэдийн баялаг түүхтэй байна төдий их чадамжтай улс гэх шугаман хамаарал энэ тохиолдолд үүсэж байдаг(Зарим ниймгийн хэсэг энэ чиглэлээр л урсаж байна.). Улсын хэмжээний чадамжийг тодорхойлох нь мэдээж асах бэрхшээлтэй ойлголт учир өнгөрсөн үеэсээ анализ хийдэг байх магадлалтай юм.

 Миний ойлголтоор бол чадамжийг тодорхойлох энгийн үр дүнтэй арга бол бодлогын болон бодлого боловсруулагчдын чадамжийг тодорхойлох явдал юм. Энэ нийтлэлээр чадамжийн талаар философидох гэсэнгүй харин макро түвшний бодлогын чадамжийг дэвшүүлэх зорилго тавьсан юм.

Төв банкны чадамжийн тухай ярихын урд Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын захирал асан Г.Энххуяг-н Монголын санхүү банкны салбарын шилжилтын өнгөрсөн 10-н жилийн сургамж, ирээдүйн зорилтууд нийтлэлийг уншихыг зөвлөж байна энэхүү нийтлэлд өнгөрсөн үеийн алдаа оноо ямар байсан ирэх жилүүдийн зорилтын тухай тун сайхан бичсэн байдаг юм. Өнөөдрийн төв банкны чадамжийн хувьд хувь судлаачийн үүднээс дүгнэвэл дараах зүйлсийг дурдах нь зүйтэй:

Зорилгын хувьд хазгай тодорхойлогдсон байдал өнөөг хүртэл төв банкны тушаа болсоор ирсэн. Төгрөгийн ханш гэх үг нь олон талт утгатай, үүнийг иргэд хийгээд бодлого боловсруулагчдын түвшинд хольж хутгах байдал өнөөг хүртэл байсаар байна. Төв банкны мөнгөний бодлого нь хүлээлтийн сувгаар дамжих нөлөөлөл ихтэй байдаг нь энэхүү тушааны сөрөг үр дагавар хэр өндөртэй илтгэнэ.  

Сүүлийн үед хүчтэй яригдаж буй валютын ханшийн асуудал нь мөн л чадамжтай шууд холбоотой. Уян хатан ханшийн дэглэмтэй хэмээн Монгол улсыг тодорхойлдог. Гэвч бодит байдал дээр өндөр түвшний зохицуулалтын механизм үйлчилсээр л байна. Хэдий гадаад валютын нөөц өндөр түвшинд(гэхдээ валютын нөөц их байна бага байна гэсэн асуудлыг энд ярихгүй) байна гэх боловч нэгэнт зохицуулалт хийж буй үед бол тийм ч их нөөц биш гэдгийг ОХУ болон бусад улсын жишээ батлан харуулна. Ханшийн зохицуулалтыг гэнэтийн өөрчлөлтийн үед хийж тогтворжуулах төлөвт шилжүүлэнэ гэдэг нь лааны галыг унтрааж дөнгөх боловч шуурганы үед харин ч хөөрөгдөх гэмтэй байдаг. Нөгөө талаас төв банкны хараат бус байдал гэх үг одоог хүртэл цаасан дээр л буй нь инфляцийг онилох бодлого руу шилжиж буй(төв банкны зарим удирдлагууд нь аль хэдийн инфляцийг онилох бодлогод шилжсэн гээд байгаа) үйл явцын эхлэл болдог хараат бус байдлыг бий болгох чадамж яригдана. Өөрөөр хэлбэл сууриа бэхэлж байж байшангаа босгох гэдэгтэй утга дүйх мэт. Нөгөө талаас төв банкинд хариуцлага тооцох удирдлагуудыг нь солих асуудал сонин хэвлэл, намуудын бай болоод буй үед Төв банкинд яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал бас л сөхөгдөнө. Ууг нь бол ил тод байдлаараа буюу онилж буй инфляцийн интервалдаа ХҮИ-ээ барьсан эсэх, үйл ажиллагааны нээлттэй харицлагатай байдал ямар байгааг иргэд, бизнесүүд дүгнэж түүгээрээ  хариуцлагаа сайжруулна гэж би хувьдаа ойлгодог. Гэвч төв банкны дотоод удирдлагын зөрүүтэй байдал, ил тод бус хаалттай лаа унтраасан арга хэмжээнүүд өнөөдөр нөхцөл байдлыг ийм хэцүү байдалд хүргэсэн хэмээн тааварлаж байна(энд институцийн чадамж гэхээсээ үйл ажиллагааны чадамжийг түлхүү дурдсан болно.)

Төсвийн бодлогын хувьд судлаачид хийгээд Олон улсын байгууллагууд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Уг бодлого нь урт дунд хугацаанд маш хүчтэй үйлчилдэг арга хэрэгсэлийг өөртөө агуулдаг нь ингэж шүүмжлэгдэх гол шалтгаан болдог. Зарим барууны эдийн засагчид төсвийн бодлогыг Парламентийн эхнэр бодлого ч гэж үздэг. Монгол улсын хувьд төсвийн бодлогын мөчлөгийг бусад бодлогууд дагаж ирсэн нь энгийн тоон хийгээд чанарын шинжилгээнээс хялбар харагддаг(Уг блогын: Мөчлөгийн бодлого санагдаж байхын нийтлэлээс дэлгэрэнгүйг үз).  Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн баталж буй хоёроос манай нэгдсэн төсвийн чадамжийн байдлыг шууд харагдана. Төсвийн хуулинд тухайн оны нэгдсэн төсвийн нийт алдагдал нь нэрлэсэн ДНБ-ны 5%-иас хэтэрч болохгүй заалттай. Урьд жилүүдэд энэхүү заалтыг зөрчиж байсан бол энэ жил тун хянамгүй биелүүллээ. Учир хэмээвээс нэгдсэн төсвийн төсөл дээр 4,1% байсан бол баталсан төсөв дээр 3% болгож хариуцлагатай гэдгээ харуулсан. Гэвч энд жижиг тооцоололын нууц байсан гэдгийн судлаачид дуу нэгтэй зөвшөөрсөн нь Нэрлэсэн ДНБ-ны өндөр өсөлтийн таамаглал байсан юм. Өөрөөр хэлбэл хуваах үйлдлийн суурийн хэмжээ хэдийн чинээ их байна хүртвэрийн хэмжээ төдийн чинээ бага байх юм. Нөгөө талаас төсөв хэт данхайлаа гэхийн эсрэг хариу арга хэмжээг яам маань хүчтэй авч эхлсэний нэг нь Хөгжлийн банк байсан ба шинжлэх ухааны үндэстэй болгохын тулд ҮХШХ-гоор бамбай хийжээ. Сонгууль дөхөж буйтай зэрэгцээд синдром гэх үг гаарч тэр чинээгээр төсвийн бодлого синдромдох нь ихэслээ. Тухайлбал энэ 2 сард нийт багш нарын цалинг нэмэх болно. Үүний тулд эх үүсвэр яригдана. Ингээд л төсвөө тодотгоно. Асуудал хийгээд чадамж ердөө л ийм. Үүнийг товчоор дүгнэвэл МАТРЫН НУЛИМС гэлтэй. 

Юм болгонд гарц байдаг нь сайхан гэж үг байдаг. Хэдий өнөөдөр бодлогын түвшиндээ чадамж буурай байгаа ч түүнийг засварлах арга тэр чинээгээр бий. Хамгийн том гарц нь ардын хүүхдүүдэд буй гэж Ленин багш хэлсэн дээ тиймээ.