Хуудас

2012/01/22

ГШХО-н судалгаа

2011 оны 11 сард багштайгаа хамтран хийсэн/захиалгат/ судалгааны тайланг блогтоо оруулж байна. Энэхүү судалгаагаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар товч судалсан бөгөөд судалгааг гүйцэтгэхдээ олон ургальч үзлийн үүднээс хандаж хувь судлаачид болон судалгааны газар, төрийн институциудын бодлого саналыг харьцуулах байдлаар судалж эконометрик, статистикийн зарим нэг хэрэгсэл ашиглан гүйцэтгэсэн болно. 

Судалгааны зарим сонирхолтой үр дүнг дурдвал:

  • Эдийн засгийн халалтын нөлөөгөөр хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляци оны эхнээс 8,9%-иар жилийн өөрчлөлт нь 9,9% болж үнийн ерөнхий түвшин үлэмж хэмжээгээр өссөн ба инфляцид эзлэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тал нь илүүтэйгээр хэлбэлзэж эдийн засагт хоёрдахь үеийн нөлөөг бий болгож байна. Энэ нь Монголбанкнаас явуулж буй хатуу бодлогоор хумигдах ёстой боловч бодит байдал дээр нөлөөлөл нь хэтэрхий бага байна. Өөрөөр хэлбэл Мөнгөний хатуу бодлого нь зээлийн хүүг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтыг бууруулах байдлаар илэрч буй болхоос биш үндсэн эдийн засгийг хөргөх байдалд нөлөө бага байна. 
    • Гадаадын шууд хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж түрүү оноос даруй  125-200% өсч дотогшлохи хэт урсгал эдийн засагт бий болж түүгээр дамжин халалт улам ихээр ихсэж байгаа ба цаашид ч энэхүү байдал үргэлжлэх хандлагатай байна. Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд орж  бусад уурхайн ашиглалттай холбоотойгоор нийлүүлэлтийн талын хөөрөгдөл үлэмж их байхаар хүлээгдэж байна. Иймээс эдийн засгийн халалт оргилдоо хүрэх байдал хэдийн ажиглагдаж эхлэсэн ба үнийн өсөлтөөр дамжин эдийн засгийг сулруулахаар хүлээгдэж байна
    • Макро эдийн засгийн хэтийн төлөв эерэг хүлээлттэй байгааг бидний боловсруулсан SEM загвар нотлон харуулсан бөгөөд цаашид загварын таамаглах чадварыг дээшлүүлэх хэрэгтэй бөгөөд алдааны шинжилгээ болон загвар хөгжүүлэлтийн асуудлыг анхаарах хэрэгтэй.
      Боловсруулсан загварын тайлбарлах чадварын хувьд алдааны шинжилгээний үр дүнгээс харахад боломжийн түвшинд байгаа нь харагдаж байгаа бөгөөд эгзоген хувьсагчдийн нөлөөллийг түлхүү тусгаж өгсөн нь гадаад шокын нөлөөг загвар ихээс тусгах боломжийг бүрдүүлж нөхцөл байдлыг өөрчлөлтийг тусгаж буй нь харагдсан. 

      Илүү дэлгэрэнгүйг судалгааны тайлангаас сонирхоно уу!(Англи хувилбарыг хүсвэл электрон хаягаар холбогдоно уу)
      Санал зөвлөмжийг хуваалцахад хэзээд таатай байх болно. 
iltgel